Та нар анзаарсан уу, улс төр наанаа аядуу тайван, Орон нутгийн сонгууль л жамаараа явж байгаа мэт харагдах ч цаанаа бол улайсч байгааг. Ингэх гээд байсан юм гэдэг үг ч, кино ч байдаг даа. Тэрэн шиг юм тэсэрч байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлээд гөвлөө. Гэм нь тэр нь сэтгэгдэл биш, сэтгүүл зүй бүр биш хачин налиг шалиг үгээр бичигджээ. Гэхдээ тэр бичвэрүүд нь угтаа улс төрийн маш далд өрнөлийг л илчиллээ. Тэнд бичсэн юмыг энд буулгахад бол ичисхиймээр үгтэй.