• Чанартай, найдвартай, хурдан — “Төгс тэмүүлэх хурд” танд төгс орчныг бүтээнэ
    • /
    • Бид агаарыг төгс удирдана — таны орон зайд шинэ амьсгал авчирна
    • /
    • Төгс шийдэл, төгс хурдаар — салхивчны шинэ стандарт
    • /
    • Амьсгал бүрт шинэлэг агаар, ‘Төгс тэмүүлэх хурд’-аас
    • /
    • Таны тав тухыг хэмжих нэгж бол — төгс агаарыг мэдрэх мөч
    • /
    • Инженерийн нарийн шийдэл, хэрэглэгчийн итгэлцэл дээр тулгуурлана
    • /

Бидний тухай

Танилцуулга

Манай компани нь 2016 онд агаар сэлгэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар  байгуулагдсан бөгөөд, бид байгуулагдсан цагаасаа салбартаа орчин үеийн шинэлэг дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ажилласнаар хөгжин дэвшиж буй эх орныхоо их бүтээн байгуулалтад, барилгын салбарын хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.Энэ хугацаанд манай байгууллага нь техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээгээ улам бүр өргөтгөн шинэчилж, улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй барилгын агааржуулалтын томоохон төслүүд дээр амжилттай ажиллаж харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг даан Монгол улсын өнөөгийн барилгын салбарт өөрийн гэсэн өнгө төрх бий болгон ажиллаж ирсээр байна.

Бидний тухай

Эрхэм зорилго

Иргэн бүрийн ажиллах, амьдрах тав тухтай эрүүл орчныг бүрдүүлэх, эх орныхоо ирээдүйн хөгжил их бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулах, мэргэжлийн өндөр түвшинд, чадварлаг баг хамт олон бүрдүүлэн харилцагчдын сэтгэл ханамжинд бүрэн нийцэхүйц ажил үйлчилгээ үзүүлж энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай байгууллага болоход оршино.

Алсын хараа

Олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн байгууллага болно.

Чанарын бодлого

Бид Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын стандартыг баримталж, хэрэглэгч бүрийн эрх ашиг, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, мэргэжлийн ур чадвар, оновчтой шийдэл бүхий агаар сэлгэлтийн ажил үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан тасралтгүй сайжруулж, чанартай гүйцэтгэнэ.